Сүүлийн үед толгой тархинд олон янзийн бодол орж гараад, олон ч үйл явдал зэрэг зэрэг өрнөөд. За хаанаас нь эхлэх үү? За байз, өнгөрсөн ч гэсэн Валентины баярын мэнд хүргэе.
1. Энэ бие биенээ олсон хүмүүс чинь антивирусний эсрэг хамгаалалт сайтай байдаг юм байна. Яаж үүнийг нь мэдсэн гээч. Аан гээд уун гэж унш даа. Хэд хоногийн өмнө би хамт нэг сургуульд сурч байсан, оюутан цагийнхаа нэг танил эмэгтэй рүү залгав. Аль хэдийнэ 26, 27 нас хүрсэн эмэгтэй хүнийг "охин" гэж нэрлэлтэй биш. Тэгээд ч тэр бүсгүй аль хэдийнэ нөхөртэй, хүүхэдтэй болсон. Мэргэжлийнх нь дагуу нэг зүйл тодруулахаар би утас руу нь залгалаа.Тэгсэн чинь нөхөр нь гар утасыг нь авч байна. Би ч "Байна уу? А-тай ярих гэсэн юм" гэлээ. Өөдөөс нөхөр нь "Та өөрөө хэн бэ?" гээд их сүрхий асууж байна. Би ч тийм ийм учиртай хүн байна аа гээд тайлбарлав. Миний тайлбарыг сонсож дуусаад энэ утас нь дээр ийм хүн байдаггүй ээ гэж авдаг байгаа. Тэгээд утасаа тасалчлаа. Эртүүдхэн тэр бүсгүйтэй уулзахад өгсөн дугаар нь яах аргагүй мөн. Тэгсэн хэрнээ одоо эрэгтэй хүн аваад байхгүй энэ тэр гэхээр нь дотороо жаахан эргэлзэв. Магадгүй энэ хугацааны дотор дугаараа зарж үрээд, хүн амьтантай хольж солисон ч байж болох л юм гэсэн шүү юм бодоод сууж байлаа. Тэгсэн чинь дугаараа нууцалсан нэг этгээд над руу эргүүлээд залгав. Би утсаа аваад "Байна уу?" гэлээ. "Өөрөө сая А-тай ярих гэсэн үү?" гэж байна. Дууг нь сонссон чинь хэдхэн минутын өмнө надтай утсаар ярьсан залуу. "Тиймээ. Би А-тай ярих гэж асуусан. Надад энэ дугаараа өгч байсан" гэж би хариуллаа. Тэгсэн чинь өнөөх чинь "Би нөхөр нь байна аа. Манай авгай ажлаасаа ирээгүй байна. Ямар нэгэн зүйл дамжуулж хэлүүлэх үү?" гэж авдагийн. А гэдэг энэ эмэгтэй нөхөрийг нь би хальт мэддэг юм. Тэр ч намайг мэднэ. Тийм болохоор ч сүүлдээ амархан хэл амаа ололцсон л доо. Утасаар ярьж дуусчихаад миний инээд хүрсэн гэж... Аминдаа авгайгаа их харддаг юм байна.
2. Дараагийн нэг түүх бас л утастай холбоотой. Эрдэнэт хотод амьдардаг бас л нэг танил эмэгтэй рүү ярих шаардлага гарсан юм. Утас нь руу нь залгасан чинь ээж нь авч байна. Би "Ч"-тэй ярих гэсэн юм гэв. Утасны цаанаас "Өөрөө хэн бэ?" гээд дахиад л байцаалт авлаа. Ёо, би утасны цаанаас хэн гэдэг хүн болохоо маш тэвчээртэй тайлбарлаж хэллээ. Дараа нь Ч-тэй холбогдож болох өөр утасны дугаар байгаа эсэхийг тодруулав.Тэгсэн чинь өнөө ээж нь утаснаасаа нэг их холдохгүй өрхийн тэргүүндээ миний ярьсаныг дамжуулж байна. Миний инээд хүрсэн гэж... Цаанаас аав нь хаанаас ярьж байгааг минь асуугаадах гэж ээжид нь лүндэн буулгаж байна. Ээж нь надаас "Миний дүү, чи хаанаас ярьж байгаан?" гэж асуулаа. Би Улаанбаатараас ярьж байна гэж хариуллаа. Ээж нь дахиад л миний хэлсэнийг аавд нь дамжуулж байна. Яг холбоочин шиг... Энэ үед үнэхээр миний инээд аймаар хүрлээ. "Улаанбаатараас ярьж байгаан гэнэ ээ. Ч-ийн утасны дугаарыг нь өгөх үү? Яах уу?" гэж өрхийн тэргүүнээсээ асууж байхын. Цаадах нь "УБ-аас ярьж байгаан бол дугаарыг нь өгчих дөө" гэх нь надад дуулдсан. Ингэж нэг утасны утасны дугаарыг нь ээжээс нь авч ярьсан юм байна. Ч-тэй утасаар ярихдаа би ч шулуухан танай аав ээж хоёроос арай гэж наад дугаарыг чинь авлаа гэдгээ хэлчихсэн (-; Яадагийн.
Ингээд бодохоор энэ эмэгтэй хүмүүс их сүрхий хамгаалалттай байдаг юм байна. Ха ха.
3. Толгой тархинд байгаа дараагийн нэг бодол бол ингэхэд хүмүүс яах гэж гар утас, мэссэнжэрийн ID-тай байдаг юм бол гэж асуулдал. Утасдахаар утасаа авахгүй, мессэж явуулахаар хариу өгөхгүй. Шал утгагүй. Яахав ажил алба ихтэй завгүй л байдаг байх л даа. Гэхдээ утсаа аваад ганц минут ярьчих, нэг хариу өгчих завгүй байна гэхэд би л лав хувьдаа итгэхгүй. Эсвэл хэн нэгэний өмнө гэм буруутай үйлдэл хийчихээд бусадтай холбоо барихаас цэрвээд байдаг юм болов уу? Гэмт хүн гэлбэлзэнэ гэж ардын зүйр үг байдаг даа. Хаха.. Нэлээн хэд хоногийн өмнө журамын найз Особу маань худалч хуурамч хүмүүс сөнөтүгэй гэсэн байсан. Харин би холбоо барих гэхээр усанд хаясан чулуу шиг, аквариуманд байдаг алтан загас шиг худлаа гял цал "биеэ тоосон, их зантай, хамараа сөхсөн зарим хүмүүс сөнөтүгэй" гэж хэлмээр санагдаж байна. Аугаа хүмүүс хамгийн энгийн байдаг.
Сүүлийн үед толгой тархинд олон янзийн бодол орж гараад, олон ч үйл явдал зэрэг зэрэг өрнөөд байгаа. Дараа үргэлжлүүлж бичихээс. Өчигдөр... гээл үргэлжлүүлнэ ээ. Хэхэ
ps: аль дээр үед төрсөн бодолоо бичээд орхилоо.... (-; P

11 comments:
hehe ene ih hoorhon niitlel bolj, unen shu unen, esreg huisnii hun yarihaar yr ni ih shalgaadag um shig bgaan, bi bas mgl d bhad haa neg hereg bolood eregtei humuus ruu zalgahaar geriihen ni esvel naiz ohin ni avaad yun hun hen gedeg hun yag yaah gj bgaa g ih l shalgaadag bsn, shalgaaj shalgaachihaad baihgui gechihne, buduuleg ch um shig, negdugeer tohioldliin nohor nadad yr ni ih tesverlej bolomgui sanagdav keke, bi iim nohortei bsn bol ali hediin hereldeed zodoldood baritsaldaad avchihsan bgaa bhaa keke, 2 r tohioldliin ohin bol yr ni joohon bolohgui gar um boluu, esvel tendehiin naiz nohod ni uruu tataad darviad yavchihdag nohor bh keke
neeree ter utsaa avdaggui humuus hetsuu shu te, yamar ch shaltgaangui gj bol bhgui, medeej yamar neg gemt hereg hiisen bolood l terneesee zugtaj nuugdsandaa utsaa avdaggui bh, bu hurtel endees neg naizdaa eejeer um heluuleh geed eej utasdaad utsaa avahgui bsn gesen, daraa ni ter naizaasaa asuusan chin bi tanihgui dugaar avdaggui gej bgaan keke, yamar uchirtai um boloo
gehdee bi ch bas ooroo IT hogjson gazar amidrach bj utas baridaggui geheer humuus itgedeggui um, utas barilgui 4 jil bolj bn, humuus barivchlah gd bgaa um shig sanagdaad hetsuu bdg umaa keke
Urgeljleliig huleenee,hehe
to Enhriimaa> magtsand bayarllaa. Hairtai bol hartai gedeg. Biy biynee olson humuus ch goy l baidag baih. Gehdee heterhii hardaad baih yum bol eruul bush yum bolno gej bi boddog yum. Holbo barih heregseltei yum baij holboo baridaggui humuusiig harin bi yostoi oilgodoggui yum.
to Puj> Urgeljluuleed bichne ee.
mash ynen niitlel bna.manai mongold ytsaar yarih soel ynheer dytmag. Yarih gol gol yum aa hyrdan hyrdan yariad ytsaa tavihgyi eldvin hov jiv yarij hamag tsag baran, Ytsaa avaad neree helehgyi, ytsaar yarij baij yum iden, zai uunaa.aimar!!!
gar ytas bol hynii hyviin yum. yamar ch nuhur, eej, aav baisan gar ytas zuvshurulgyi avah, dotroh sms ynshih bol mash buduuleg. Harin ter aav, eej gar ytsiin dygaar lavlaj baij ugdug ni zuv gej bi bodoj bna.
Ytsaa avdagyi hymyys hezuu shyy.Gyij ochood boogood alchmaar sanagdah ye baidag shyy.gehdee shunu zalgval bi lav ytsaa avdagyi.
amsterdam xxx
to Altangay> bi ter utasaa avdaggui humuusiig l buur gaihad baigaan. Yamnar gadnaas duudlaga avlaa geed negj ni unaad,. gar utasnii tolbor garah bish. Minii l mongo ursah yum chini. Nas ter tanihgyi dugaaraas zalgahaar avdaggui humuus bas baina. Od ch yum shig keke. Chamtai sanal neg baina.
Hehehe.Unen sonirholtoi niitlel bna.Yaj ch bodsob tiim shuu.End bol harin end ih mayagtai tanihgui dugaaraas utas avahgui hun ih bdag yum.Mongold bas tegdeg bolson yum uu.Hehehe.
Ter tanihgui dugaaraas zalgahaar ni bi avch l orhidog. Ooriinh ni gar utasnii batarei duusaad oor hunii dugaaraas minii tanidag hun nad yarih tohioldol garahiig uguisgeh argagui sh dee tee.
To all> Саналаа бичсэн бүх хүмүүст баярллаа. Хамгийн аугаа хүмүүс хамгийн энгийн байдаг. Их мөрөн дөлгөөн. Эрдэмтэй хүн даруу... гэдэг.
hehe emegtei hvmvvs er n hamgaalaltai bdg bhoo :P
Харин тийм байна лээ. Би саяхан л мэдсэн. (^^
Post a Comment