Амьдралын тойрог

2009-02-18

Консерватизм

Өөрийнхөө тухай бодоод байсан чинь би консерватист үзэлтэй хүн юм шиг байна аа. Консерватизм гээчийг хамгийн энгийнхээр тайлбарлах юм бол хуучны уламжлалт үнэт зүйлс, үнэлэмжийг хэвээр хадгалж хойч үед уламжлуулах хэрэгтэй гэдэг философийн үзэл баримтлал юм байгаан. Экстремизм мэтийг бүүр хүлээж авдаггүй. Бас радикал реформ хийхийг ч сайшаадаггүй. Гэхдээ ертөнцийн зүй тогтол нийгмийн жам ёсоор аливаа зүйл хувьсан хөгжиж байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Консерватистууд нийгмийн тэгш бус байдлыг хүлээн зөвшөөрдөг. Эдийн засгийн хэт чөлөөт байдлыг шаарддаг либерализм, нийгмийн бүх гишүүд хоёр идэхгүй хоосон хонохгүй байх ёстой гэж үздэг социалист, коммунист үзэл санааг консерватистууд огт хүлээн зөвшөөрдөггүй. Чи хэтэрхий коммун шинжтэй зүйл бичих юм аа гэж гадаад сурч байгаа нэг танил маань саналаа хэлж байна. Би бол хувьдаа өөрийгөө коммунист гэж боддоггүй. Тэр коммунизмын идей нь ч таалагддагүй. Бас хэтэрхий ардчилагч биш. Либерал ч биш байх. Ингээд бодохоор би яах аргагүй консерватист болж таараад байна аа. Магадгүй гэр бүлийг хүмүүжил, ажлын орчин, туулж өнгөрүүлсэн бүхэн маань намайг ийм болоход нөлөөлсөн байх. Консерватизм гэдэг тийм ч муу зүйл биш. Бас хамгийн шилдэг үзэл ч биш. АНУ ын ерөнхийлөгч асан бүгд найрамдах намын гишүүн Рейган, Их Британий төмөр хатагтай Тэтчер гээд олон хүн консерватистуудын тоонд ордог байж.

PS: Өнөөдөр ажлынхаа хажуугаар бас нэг блоггер найзтайгаа ёс суртахууны талаар баахан л юм ярилаа. Найз гэж хэн бэ? 4 үсэгтэй энэ үг нэг л сонин....


4 comments:

The Face said...

ah bi bas neleed konservatist yum shig baigaan. Bas minii osch humuujsen ger buliin orchintoi holbootoi baih aa( ovoogiin noloo odoo bodood baihad neleed ih sanagddag um ^^) hairtaigaa ovoogoo sanachihlaa.

MNED said...

(-;

Anonymous said...

Bi yostoi ingej uuriiguu shinjij bgaagui yum bna.Say chinii niitleliig unshaad l halit bodjiino.Yostoi yamriigaa medehgui yum bna.

MNED said...

to Hugo> Өөрийгөө би бас анх удаа л ингэж шинжиж бодсон юм. Өмнө нь бас энэ талаар бодож байгаагүй. Ер нь бол би уламжлалт зүйлд дуртай, бас бага зэрэг төвийг сахих дуртай юм шиг байгаан би. Гэхдээ аливаа юм аажимаар сайн сайхан тал руугаа хувьсан өөрчлөглөгдөж хөгжиж байх ёстой гэдэгтэй санал нийлдэгийн.