Цагаан сар болохоор Монголын телевизүүдээр дандаа л морь мал, эсвэл бөх, цаашлаад хувьсгалийн үеийн сэдэвтэй хар цагаан голдуу кино гаргаад байсан. Харин энэ NTV-ийнхэний толгой сайн ажиллаж, хүмүүсийн юу сонирхож байгааг яг таг мэдээд байх юм аа. NTV-ээр "Ийм нэгэн дурлал" монголын уран сайхны киног үзүүлж байна. Хөөрхөн үйл явдалтай, зураглал сайтай "гого "кино байна лээ. Өмнө нь Тэнгист үзүүлж байсан гэсэн. Тэр үед нь би энд байгаагүй юм чинь. Гол баатар Туулайхүү нь манай ангийн нэг блоггер залуутай учиргүй адилхан харагдаад болдоггүй ээ... За энэ хадуурах ч яахав. Бичих гэсэн үндсэн сэдэвтээ орохоос. Цагаан сарын шинийн нэгний өглөө би зүг мөрөө гаргаагүй. Угаасаа сүүлийн тав зургаан жил цагаан сараар зүг чигээ олж, мөрөө гаргах ёсийг санаатайгаар хийхгүй байгаан. Тэргүй тэргүй л амьд яваа цагт энэ хөрст дэлхий дээр миний хөлийн биш юмаа гэхэд гуталны мөр гарч л байгаа. Мөр гаргадаггүй маань мухар сүсэгээр ямар нэг шашин шүтдэггүйтэй ч холбоотой байж мэднэ. За тэгээд мөр гаргаж байгаа хүмүүсийг хараад байхаар бас инээд хүрээд байдагиймаа. Мөр гаргана гэснээс нэг хөгжилтэй түүх би мэддэг юм. Олон жилийн өмнө манай нэг дүү жаахан байхдаа шинийн нэгний өглөө мөрөө гаргах гээд гэрээс гарсан юм. Төдөлгүй духаа бариад ороод ирсэн. Яасан гээд асуусан чинь өнөөх чинь та нар миний мөр гаргах зааварыг буруу бичсэн байна гээд гомдол мэдүүлж байна. Мөрөө гаргахдаа ямар маршрутаар явахыг нь ойлгомжтой болгохын түүнд "урагшаа яваад, барилгийн хашааны булан хүрээд баруун тийшээ алхаад..." гэх мэтээр цаасан дээр бичээд өгсөн аж. Өнөөх чинь нөгөө цаасаа барьж яваад хажуугаар нь бас түвд мэгзэмийг нь уншаад байж Явсаар байгаад хашааны булан духаараа тас хийтэл мөргөсөн байгаам даа. Бас болоогүй ээ, нөгөө түвд мэгзэм дотороо хашааны булан гэж монгол үг оруулж хэд хэдэн удаа уншиж будилсан гэсэн.
Манай нэг холын хамаатаны нэлээн нас өндөр гарсан эмээтэй золгоод явах үед бэлэг өгөхдөө будилдаг сан. Энэ хүүхдийн бэлэг нь багадлаа шүү гэж ирээд л ганц хоёр бохь, печенье ёс юм шиг нэмж өгнө. Зайлуул тэр эмээ нэлээн хэдэн жилийн өмнө бурхан болсон л доо.
За бусдын паянг бичсэн юм чинь одоо бас өөрийнхөө онигоог дэлгэхээс. (шудрага байгаа биз.) Би жаахан байхдаа (гурав дөрвөн настай л байсан гэсэн) цагаан сараар нэг айлд очоод буузыг нь жижиг байна гэж голж шилсэн гэсэн. Бууз өгөхөөр нь би "Ээж, та намайг хар даа. Би энэ жижигхэн буузыг нэг үмхээд л дуусгачих юм байна" гэж чанга хэлсэн байгаам даа. Ёэ, тэр үед айлын эзэн, манай аав ээжийн нүүр ямархуу болж байсан бол? Одоо энэ тухай бодохоор өөрийн эрхгүй би инээд алдаад байдаг юм. Хүүхэд насаа гэж..

4 comments:
Hahaha.Neeree uene shuu.Mur gargaj bgaa humuusiig harahaar ineed hureed bdag yum.Shudenz zurj Us tsatsaj Chuluu shidej Bas yadag bilee dee shoroo moroo tsatsdag ch biluu.Neg heseg manaihan bugd l mur gargaad bsan gants aav l gargahad boldog gehleer ni bi buur toohoo bolison.Chinii heldeg zub shuu.Buuz bol unen ineedtei.
bi bas neeh mur gargah en terd susegtei bishshd. neg udaa geriihen bugd gargaad baihaar n sonirhood yvsan chin hetsuun bilee.buruu hiichuul yanaa gej bas dotroo aigaad tegeed 21 udaa unsh geed ugsun maaniig n unshij yvaad hajuugaar n humuus yu hiij yaj muruu gargaj baigaad heregt durlaad tegeed toogoo aldaj unshsiishd.
to HUGO>mor gargana gedeg bas sonin zanshil.
to Z-tuya> Harin tiim ee./ Bi bol tsagaan saraar mor gargahaasaaa icheed baidag yum aa. Hamgiin gol ni ene zanshiliin utga uchir ni yund baina?
Post a Comment