Амьдралын тойрог

2010-05-06

Дотуур байрныхан


Сүүлийн үед баримтат нэвтрүүлэг, баримтат кинонд учиргүй дуртай болоод байна аа. www.medeelel.com-д "Дотуур байрныхан" гэдэг баримтат киног байхаар нь үзлээ. Говь нутгийнханы амьдрал, сумын төвийн сургуулийн дотуур байранд амьдардаг бяцхан жаалуудын тухай энэ кинонд гарч байна. Ер нь цаг хугацаа өнгөрөх тусам баримтат киноны үнэ цэнэ нэмэглэж байдаг даа. Гэхдээ уран сайхны киног доогуур үнэлэж байгаа юм биш шүү. Он цаг улиран өнгөрөх тусам бодит байдлыг элдэв гоёл чимэглэлгүй байгаа хэвээр нь үзүүлдэг болохоор баримтат кино түүхийн үүднээс ач холбогдолтой юм даа. Гуч, дөчин жилийн дараа энэ кинонд гарч байгаа сумын сургуулийн дотуур байрны орчин өөрчлөгдсөн байх нь гарцаагүй ээ. Тэр цагт энэ баримтат кино ямар ч баялагаас илүү гэж үнэлэгдэх бизээ.

2 comments:

patatepatata said...

huurhun kino baina.
Hol baigaa mani meted iimerhuu medeelel mash ih uguujtei baidag bolohoor, keep updating!!
cheers

MNED said...

Nadad ene barimtat kino ih taalagdsan. Bas "Amarbatiin neg odor" geed goy barimtat kino bii