Амьдралын тойрог

2010-05-11

Бэр цэцэг

Өнөөдөр ажилдаа явахаар гэрээсээ гартал манай орцонд хоёр жаахан охин тамхи баагиулаад сууж байлаа. 10 эсвэл 11-р ангийн сурагчид бололтой. Орцоор дүүрэн тамхиний өтгөн утаа манан суунаглажээ. Чөтгөр гоймонд дурлав гэдэг шиг. Учраа олохгүй яваа годгор охин тамхи татаж, утаа сорж, уушигаа хордуулж байгаа нь хайран санагдав. Уг нь өнөөдөр уншсан номынхоо тухай бичих гэж бодолтой байснаа гэнэт хадуурчихсан явж байна.Одоогоос нэлээн хэдэн хоногийн өмнө "Интерном" дэлгүүр орж Монголын суут эрдэмтэн, зохиолч, орчуулагч Бямбын Ренчин гуайн "Бэр цэцэг", Киргизийн нэрт зохиолч Чингиз Айтматовын "Цайран харагдах хөлөг онгоц" гэсэн хоёр номыг худалдан авсан юм. Одоо "Бэр цэцэг" номтой нь найзлаж байна. Ренчин гуайн өөрийнх нь бичсэн шүлэг, Унгарын зохиолчдын яруу найраг бас Монголын түүхийн сэдвээр бичсэн Ану хатан, Нууцыг задруулсан захиа, Богд таалал болсон нь,Мангаа Доогийн эцсийн зүүд гээд өгүүллэг, туужыг шимтэн уншлаа. Номыг хэтэрхий жижиг үсэгээр хэвлэсэн нь жаахан тиймхэн. Цаас хэмнэж, бас хэвлэлтийн зардалаа багасгах зорилгоор ингэсэн бололтой. Ойрын хараа муу хүн уншихад хэцүү л юм байна лээ. Уг нь нүд ядраахааргүй аятайхан шрифтээр хэвлэсэн байсан бол бүр ч их "кайф" авах байлаа.

12 comments:

eldevasuult said...

nuutsiig zadruulsan zahia goyo bgaa biz?
ter ohiniig tegj heleheer ooriin erhgui nulimas asgarsan sh dee mimimi

Lul said...

Bi ali 6r angiasaa tatsan hehe

MNED said...

Элдэв асуулт>Харин тиймээ. Гоё зохиол.

MNED said...

Lul> Миний найз наад тамхиа хаяач ээ. Зориг гаргаад тамхинд ҮГҮЙ гэж хэлээ. Тамхи гэдэг үгний үүсэл нь ТАМ, ХИЙ гэсэн хоёр үгнээс гаралтай. Хийн там гэдэг утга санаа гарч ирж байна даа. Цаана чинь бидний дууриах дуртай өндөр хөгжилтэй орнууд бүгд тамхиний эсрэг тэмцэж байна. Европт бол олон нийтийн газар, гудамж талбайд тамхи татвал бөөн торгуулд унана шд.

dream said...

harin shineer hevlegdsen n garsan haragdaj bsn. ug n urdniih n nomnii havtas ih setgegdel toruulehuits bj bilee keke...
jaahan bjee odoo sn sanaku bgaa ch sanaand bgaa n ber tsetseg, mangaa doogiin ezsiin zvvd bn keke. mangaa doogiin zvvdiig unshaal endees neg yum ogshood nulims garaad yavchij bilee :P

WildandFancy said...

huush ter tamkhi uy ch bishee 15 nastai khuukhed nuguu aikhtar HIV-tai bolson baikhna bna sh de

BorlaSQue said...

би ч 6 сарын эхнээс нэг бясалгалд сууж авшиг хүртэх санаатай цагаан хоолтон болоол пийб уухгүй тамхи татахгүй элдэв зүй бус үйлдэл хийхгүй амар юм шиг санагдсан

тэгээд тэр хүртэл амьдралын маань сүүлчийн тамхи гэсэн бодлоор хандах болоод байгаа кккк

BorlaSQue said...

би миний зургууд гэдэг рүү чинь орж үзлээ гоймонд хүртэл дурладаг чөтгөр юм болхоороо өөрйн чинь зураг байж юуны магад гэээд


харн дараа нь ойрын хэдэн жил ямар ч аялал хийгээгүйгээ гэнэт санаад уур хүрлээ энэ жил аялалаар явууул явна аа үхсссс яадын



би байна ш дэээ. явган аялал хийхийг их хүсдэг хүн л дээ. явган яваад л явааад л тэгээд шөнөдөө хоночихооод эргэж босоол алхаад л алхааад л миний мөрөөдөл





харин тийм аялал хийх хүн байна ууу? хэдүүлээ ангиарааа сайхан явган явчий л дааа хоёр гуруун сарын өмнөөс яржийгаад цагаа товложийгоод чадку ч гэсэн хорхойгоо дарааад энүүхэн ийшээ тэрэлж рүү явчаад ирий л даа тэх үү л дээээ

MNED said...

to DREAM> Би өмнө нь энэ номыг бүтнээр уншиж байгаагүйн. Мангаа Доогийн эцсийн зүүд, Шүхэрч Буниа, Гүнж гээд зохиолуудыг нь 10 жилд дунд сургуулийн хичээрээ үздэг байсан

MNED said...

to WildandFancy>Харин тийм байна лээ. 15-17 насны жаахан хүүхэд гэж shuud.mn news.mn -ээс мэдээ уншсан. Харамсалтай юмаа.

MNED said...

to REDCOURSE> Бясалгал хийхэд хувь хүнээс асар их сэтгэлийн тэвчээр шаардагддаг юм билээ. Би нэг хэсэг бясалгал хийж байсан. Сэтгэл санаа амгалан болоод сайхан л юм билээ.

MNED said...

to REDCOURSE> Аялалын тухайд гэвэл... Би Тэрэлж рүү явж байсан. Энэ зун амралтаараа арай жаахан хол газар явах хүсэл байна. Гэхдээ явганаар биш, ямар нэг унаагаар явах болов уу.