Амьдралын тойрог

2010-05-17

Намайг уучлаарай

Өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдээр юу юу ч болоод өнгөрчив өө. Тодорхой хүрээний хүмүүс мэддэг нэг "арга хэмжээ"-нд очлоо. Тэр "арга хэмжээ"-нээс гараад гэртээ харихаар завдаж байтал гэнэт манай ажлын газрын нэг эгчмэд бүсгүй "Хүрээд ир. Чиний хэрэг болоод байна. Сэтгэлээ нээж ярьмаар байна" гээд утасдаад, байн байн мэссэж над руу илгээгээд салдаггүй ээ. Яасан юм бол? эргэлзэж байгаа гэрт нь очлоо. Гэртээ ганцаараа байна. Ор дэвсгэрээ засчихаж... Нэг шил водка задлаж байна. Би ёсийг бодож сэржим өргөлөө. Гэхдээ уусангүй. Угаасаа би архинд дургүй. Ууж ч чадахгүй. Ганц ууж сураагүй зүйл архи байгаан. Би их ганцаардаад байна. Хэн нэгэнд сэтгэлээ онгойтол ярьмаар байна. Манай нөхөр америк яваад 4 жил болж байгаа юмаа. Бид нэг хүүтэй. Хүү маань одоо 12 нас хүрэх гэж байгаа. Саяхан нөхөр маань утасдаад өөр хүнтэй болсон тул намайг амьдралынхаа зам мөрийг бод гэж хэллээ. Эгч нь бүүр шоконд орчихлоо. Би тэр хүнийг одоо үзэн ядаж байна. Миний амьдралаар ингэж тоглодог ямар муухай хүн бэ? гэж надад сэтгэлийн шаналалаа тоочлоо. Би тайвшруулахыг хичээж, үүгээр бүх зүйл дуусахгүй шүү дээ... гэж сэтгэлийг нь засах хэдэн хэллээ. Ярианы төгсгөлд өнөөх маань намайг үүр цайж, наран ургатал гэрт нь үлдээч гэсэн санааг хэлж байна. Түүнтэй хамт үүр цайлгах хүсэл надад огт байхгүй болохоор би найз охинтой гэж хэлээд учлалт гуйгаад би тэднийхээс гарлаа. Өөрийнхөө хүсэл зориг, үзэл бодол, үнэлэмжийн эсрэг үйлдэл би хийхийг хүсээгүй ээ. Цагаа харсан чинь шөнийн 2 цаг өнгөрч байлаа. Гадаа намуухан, дулаанхан байсан болохоор би шууд таксинд суучилгүй хэсэг алхав. Утсанд мэссэж ирлээ. "Надад эвгүй байна. Уучлаарай" гэсэн мессэж нөгөө эгч явуулж байна. Та нар миний оронд байсан бол энэ тохиолдолд яаж хандах байсан бэ? Уучлаарай гээд би тэр эгчийг орхиод гарсан нь зөв үү? Буруу юу?
Амьдрал гэж үнэхээр сонин юмаа.

22 comments:

Мишаа said...

Zov shde.Bi chinii orond bsan bol adil alham hiih bsan.Gehdee ter arai zaluu bsan bol honood yavhad yu ni bhgvi gej.

BorlaSQue said...

хамт байхыг хүссэн нь чамайг надтай сээгс хийгээч гэж хүссэн хүсэлт биш байх гэж бодож байна.


ерн тэгээд хоноод явчихад юуу нь болку байгаа. хэнд ч хэцүү асуудал тохиолдоно. хэцүү зүйл тулгарсан тохиолдолд бид аль болох дотно санагдсан хүнээсээ тусламж гуйж л байдаг шүү дэй.













гэхдээ мэдээж чи эрэгтэй, тэр эмэгтэй гэдэг утгаараа эвгүй байсан байх л даа. би бол хоночихоод өглөө нь сайхан гараа гаргаж хоол хийж өгчихөөд ажилдаа гарч яваад орой нь кино үзчихээд архи уучихаад гэрт нь хүргэж өгөөд тэгээд л салах юм байна кеке

MNED said...

to Misha>kk, ter tegeed nadaas hamaagui egch ania shd.

Yilu said...

ter egchid asar ichguurtei, mash muuhai sanagdsan baih daa, gehdee chi ooriinhoo zugees zov um hiijee, hiichihsen bol chamd bas ichguurtei muuhai sanagdah bsn shu dee, hun chin ooriigoo l bodno shu da

BorlaSQue said...

энэ яагаад сээгий орку байгаан



чи ойрд нэг л бишэээ. орж гархаар хариу бичэээл сээгий мээгий үлдээгээл тэгсэн байку шүү бичсэн сэтгэгдэлийг маань хүртэл залгиад

MNED said...

to REDCOURSE> хамт байхыг хүссэн нь чамайг надтай сээгс хийгээч гэж хүссэн хүсэлт биш ч бай, мөн ч бай би айлд хонох дургүй л дээ. Тэгээд ч би тэр ажлын газрынхаа эгчийн гэрт нь анх удаа очсон хэрэг. над руу утасдахдаа гэрийн хяагаа зааж өгсөн юм. Надад бол аль ч талаасаа бодсон эвгүй санагдаад байсан.

MNED said...

to Yilu>Harin tiimee. Bi ter egchid ih evgui baisan gedgiig oilgoj bna. Gehdee bi chini bas... hetsuu shuu dee. Namaig oilgoj bgaad bayarllaa.

MNED said...

to REDCOURSE>Сэтгэгдэл жаахан удаж ороод байх шиг байнаа. Миний блог дээр үлдээсэн сэтгэгдэлүүд давхар миний электрон шуудангаар ирдэгийн. Би тэгээд блогоосоо биш, электрон шуудангаасаа л чиний сэтгэгдэлийг уншаад хариу бичээд байна.

Anonymous said...

Zow zow. hun ooroo oortoo unench uldene gdg l hamgiin erhem zuil. chinii zurh setgel husehgui bj, tuuniigee chi sonsoj...ene l hangalttai shu de. buruutgah shaltgaan ogthon ch bhgui ooriigoo. Ter emegtein huwi tawilan tm l bsiim blgui...maybe udkuu hen negen huntei boloh bz de. chamaar baharhjiinoo, bag zuugeeguid chin...

Миний блог said...

Найз минь чи жоохон эвгүй юмд орооцолдож дээ Гэхдээ чи бол зүгээр хөөрхий тэр эмэгтэй ахиад бүүр хүнд нөхцөлд орчихсон байх даа.

Мэдээж тэр эмэгтэй чамтай унтъя гээд хүссэн байсан гэж ч ойлгож л дээ гэхдээ түүнд зүгээр л ямар нэг хань хэрэгтэй болоод хамт байх л хүн хэрэгтэй байсан байх магадгүй тэр ихэнх эмэгтэйчүүд шиг л эрчүүдийг наашаа гэсэнтэй нь үгүй гэдэггүй гэж буруу төсөөлөлтэй байдаг нэгэн байх л даа.
Хэрвээ би байсан бол сайхан ярилцаж сэтгэлийг нь онгойлгоод одоо юу хийж байгаа яагаад таны энэ хийж байгаа чинь буруу вээ та яагаад ийм юм хийх болов оо гээд л ойлгуулахыг хичээх байсан (цаг хэд болж байсан ч хамаагүй) Учир нь энэ үйлдлийг хийхийн тулд тэрнээс ямар их зориг гарсан бас ичгүүр сонжуураа марттал нь ийм болгосон сэтгэлийн зовлонг нь хүндлээд. Харин мэдээж ийм нөхцөлд байгаа хүнийг ашиглаад өнгөрнө гэдэг бол ямар ч байсан буруу Дараа нь ч гэсэн сэтгэлийн зовлон. Гэхдээ тайвшир даа энд чиний буруу байхгүй дээ.

soulmate said...

чиний зөв гэж бодож байнаа...хүнд туслахад хэмжээ хязгаар гэж байдаг... үргэлж тийм байж чадахгүй бол ганц удаагийн "буян үйлдэлт" дэмий гэж боджийно

The Face said...

bi aimaar ih sanaa zovood. msg-g chini buruu oilgoj. tsagaanaa bid 2 ih sanaa zovson

Anonymous said...

шаалцдаг газар ш дээ. хайран юм алдаж байхийн. гялс гарч кондом аваад л түс тас түмпэн шанага болгож орхихгүй чи нээрээ.

Хэнхэг Гэндэн

MNED said...

to Enkhriimaa>Bayarllaa.

MNED said...

to Лхагвасүрэн> Би ч яахав. тэр эмэгтэй л миний өмнө нэлээн эвгүй байдалд орсон байхаа. Надад бол угаасаа тэр бүсгүйтэй элдэв янзийн юм болж роман үүсгэе гэх бодол байхгүй байсан юм.

MNED said...

to SOULMATE> Баярллаа.

MNED said...

to FACE> Тийм үү? Цагаанаа та 2-ийн санааг зовоосон бол уучлаарай. Бас миний төлөө санаа зовж байсанд өөрийн эрхгүй баярлаж байна.

MNED said...

Anonymous> Хэхэ, Өөрөө ер нь материал голдоггүй хүн юмаа даа? хаха

Anonymous said...

Би Лхагвасүрэн ахтай адилхан бодолтой байна. Мэдээж нөхөр нь хаясанд хүнд цохилт болсон байгаа л даа, Тэр хүн өөрийг чинь сэтгэлээ хуваалцаж болмоор хүн гэж үзээд өөрийг чинь дуудсан байх, сэтгэлийг нь онгойтол сайн ярилцаж болно шдээ. Гэхдээ бас сэтгэлд багтаж өгөхгүй бол би ч бас гараад гүйчихсэн байж магадгүй.

MNED said...

to Soul&spirit> Bodood baihnee, honortoo hayagdlaa genegts ni gert ni honoltoi ch bish. Tegeed ch ter emegteitei hamt l neg alban gazar danstai bolohoos sain dotno medehgui shd. Omno ni surhii haritsdag ch ugui baisan yum oo.

eldevasuult said...

butelgui naidvar toruulsenees unenee heleed garsan ni zob boljee.

whoops said...

kk hetsvv l yum...nyaluunaas shuluun ni deer gehcheer garaad yavsan ni deer bhaa...