Интернэтэд крилл үсгээр сайтын нэрийг өгөх боломжтой боллоо. Бид чинь латин үсэг ашиглаад англи хэлээр сайтаа нэрлээд, эсвэл латин үсгээр галиглаад монгол үгээр сайтаа нэрлээд байгаа. (news.mn эсвэл shuud.mn гэх мэт.) Тэгвэл саяхан Оросууд крилл үсгээр домен үүсгэх болж. Интернэтийн домен нэр хариуцсан олон улсын байгууллагаас тусгай зөвшөөрлөө ном журмаар нь Оросууд авсан байна. http://президент.рф гэсэн хаягаар ороод үзээрэй. Дэлхий дээр 600 сая хүн крилл үсэг ашиглаж байгаа. Болгар, Серб, Монгол, Орос, Казахстан, Украин, Белоруссь гээд тоочоод байвал нэлээн хэдэн оронд крилл үсэг хэрэглэж байнаа. Монголчууд ч гэсэн сайтынхаа нэрийг крилл үсгээр өгөх боломжтой боллоо гэсэн үг. Сайтын нэрийг крилл үсгээр өгөхөд одоохондоо техникийн гэж нэрлэж болохоор хэд хэдэн жижиг асуудал байна. Жишээ нь хайлтын системүүд крилл үсгээр нэрлэсэн сайтыг олохгүй байх магадлалтай гэнэ. Бас зарим браузерууд криллээр өгөгдсөн нэртэй сайт руу холбогдох боломжгүй байгаа. Эцэст нь крилл үсгийг дэлхийн улс орнууд авч ашиглахдаа янз бүрийн нэмэлт үсэг зохиосон. Монголчууд Ө, Ү гэх мэт үсэг хэрэглэдэг бол Оросуудад ингэх хэрэггүй. Казахууд хэдийгээр крилл үсгээр бичдэг ч бас хэлнийхээ онцлогт тохируулсан нэмэлт үсэгтэй гэж байгаа. Хэзээ нэгэн цагт монгол-криллээр бичигдсэн сайтууд төрөн гарах нь тодорхой.
4 comments:
krilleer geheer jaahan hetsuu yum aa tee, mani met ni krilleer bol type-daj chadahgui dee.
өөө сайхан сайхан
to eldevasuult> криллээр бичиж сураа.
to Redcourse> харин тэх.Удахгүй крилл хаягтай вэбүүд монголд мэндлэх байх
Post a Comment