Энэ жилийн хурдан мориний уралдаанд түрүүлсэн мориний цол дуудна гэж хачин урт сунжарсан юм бол байна аа. Жишээ нь Аман хүзүүнд Төв аймгийн Лүн сумын харьяат, алдарт уяач, “..........” группийн захирал Б-ийн бор давхисан. Уяа сойлгыг нь манлай уяач С тааруулсан байна гэсэн мэдээ явж байх юм. Хуучин бол уяач, унасан хүүхдийг нь л магтдаг байсан. Одоо бол шинэ уяа сойлгийг нь тааруулсан уяач, унаж хурдлуулсан хүүхдийг нь тоохоо больсон бололтой. Нөгөө мориний эзэн нь л өөрөө морионийхоо уяа сойлгоо тааруулж хөлс хүчээ гаргаж бэлдсэн юм шиг аашлах юм аа. Зурагтаар эзэн нь микрофон шүүрч аваад л миний энэ морь бол энэ ч наадам, тэр ч даншигт түрүүлж байсан гээд л онгироод байх юм. Уг нь бол ачааны хүндийг үүрсэн нөгөө муу уяач, унаач хүүхдийг л гаргамаар юм. Одоо байдал өөрчлөгдсөн бололтой. Өнөө муу УИХ-ын гишүүн Улаан хүртэл уяач болоод хувирчихаж. Эцсийн эцэст Улаан гуай өөрөө наадамд морь сойгоод хөлсөө дуслуулсан нь юу л бол.... Ар сүүдэрт нь үлдэж байгаа уяачийг өрөвдөх сэтгэл төрлөө. Одоо ч тэгээд хурдан мориний уралдаан гэж мөнгөтэй хүмүүсийн зугаа л болж дээ. Энэ жилийн наадмын их насны мориний уралдаанд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн харьяат, “Би энд Жи” группийн захирал Ц.Ганбат гэдэг хүний өмч хөрөнгө болсон хурдан морь хамгийн түрүүнд барианд иржээ. Гэвч түүний морийг наадмын тухай хуульд зааснаар унаач хүүхэдгүй ирсэн тур нэг байр ухрааж барих дүрмийн дагуу аман хүзүүнд ирснээр тооцсон гэх юм. Миний бодлоор хүүхдийг нь биш, морийг нь уралдуулж байгаа болохоор хуулийн энэ заалт шудрага биш санагдав. Хурдны морь унаж яваад ойчиж унасан хүүхдийн буруутай гэж үү? Өөр нэг хачин балай ч гэмээр бодол толгойд орж ирлээ. УИХ-ын тухай хуулинд "УИХ-ийн гишүүний бие, байр, сууц нь халдашгүй дархан байна" гэсэн заалт байдаг. Энэ заалтыг УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ гуай саяхан л мэдсэн байх. Тэгээд л энэ жил наадамд зодоглоогүй болов уу. УИХ-ын гишүүний бие халдашгүй дархан байх ёстой гэдийг мань аварга мэдэхгүй УИХ-д гарсан хойноо ч наадмаар зодоглоод байж л дээ. Харин энэ жилээс тэр барилдсангүй. Хуулиа олж уншсан байх гэж найдахаас. УИХ-ын гишүүн, дархан аварга Бат-Эрдэнэ баруун жигүүрээс гарч барилдаж .... бөхийг амлан авч тамлан зовоон оо гээд л цол дуудахаар сонин сонсогдох байх. Тэрнээс гадна саяхан УИХ-д сонгогдсон сумочин К.Батбаяр телевизээр дуулж байх юм. Дажгүй л дуулдаг юм байна лээ. Нөгөө муу зохиолын дууны мастер Жавхлан, Баясгаланг ажилгүй болгох нь ээ. Гэхдээ одоо УИХ-ын гишүүн болж байгаа гэдгээ бас бодолцож баймаар юм. Өмнө нь сумочин байхдаа дуулж хуурдах дуртай байсан нь тэндээ л юм байгаа биз гэж бодлоо.Энэ жилийн наадмаар төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд их энгийн даруухан хувцаслаж. Ихэнхи нь даавуун дээл өмсжээ. Өмнөх жилүүдэд бүгдээрээ хачин хачин загвартай шар, улаан торгон дээл өмсөөд жанжин малгай толгой дээрээ тавиад төв цэнгэлдэхэд ирдэ сэн. Торгон дээл өмсөөд намс намс гээд алхаж байгааг нь харахаар Чингис хаан, эсвэл Мандухай сэцэн хатан кинонд тоглох гэж байгаа жүжигчин шиг хошин харагддаг байж билээ. Харин амьдрал хэцүү байна гээд бослого хөдөлгөөн гараад байгаа болохоор төрийн түшээд торгон дээл өмсөж тансаглаагүй бололтой. Цэнгэлдэхийн гадуур хуушуур олдохгүй үнэ нь тэнгэрт хадсан сурагтай. Стадионы гадаа 50 метрийн өндөрт төрийн далбааг мандуулсантай барьцаж хуушуур бас үнэд орж л дээ.... Хүмүүс тэгээд хуушуур авах гэж 2 цаг дугаарлаж зогссон гэх юм. Гэртээ очоод л хуушуураа хийгээд идэж болмоор доо.
За за, баахан л хадуурлаа. Энэ жилийн наадам миний нүдээр иймэрхүү л янзтай харагдаж байна.
3 comments:
Saihan naadam bolloo, olon saihan dursamjtai.
Neg evgui zuil bol, stadion-d naadamiin neelt deer minii hajuud suuj baisan gadnii 2 irgen (Turk bolov uu gej taamaglasan) genet tamhi asaagaad tatdag yum baina, Bi "no smoking" gehed, oodoos hazgai angliar "exchange seat" gedeg baigaa, Bi oodoos n ta ergen toirnii bayar uzeheer irsen humuus, yalanguya huuhduudiig tamhinii utaagaaraa horduulj baina shuu dehed, oodoos "Chi huuhed yum uu" geed heev neg heldeg baigaa. Minii ergen toirnii mongol, mon gadaad hunuus duugai l baisan, ter guriiseer baigaad tamhia tataaad duussan, daraa n dahin negiig tatsan, bi bas l shaardlaga tavisan huleej avaagui. Bi stadion-iig orhih shiv dee. Soyolgui humuustei oor yu ch yarih yum bilee.
Neg iimerhii uur hurmeer dursamjtai.
nogoo eh oronch mongolchuud yagaad chimeegyi baisan yum bol?
hoosh, blogoo shinchileechee. hun bas shalgaj barij unshdgiin shde. aliv ee!!!
Post a Comment