Амьдралын тойрог

2008-07-26

COMING OUT буюу ухаантайд нь уншигдана.

Өчигдөр нэг танилдаа "coming out " хийлээ. Ийм үе бидэн шиг хүмүүсийн амьдралд хэзээ нэгэн цагт гарцаагүй тохиолддог л байх. Миний хувьд эрт орой хэзээ нэгэн цагт ийм юм болох л байсан. Агт алдвал барьж болно. Ам алдвал барьж болохгүй гэдэг. Coming out хийхийн өмнө зүрх түг түг гээд л байсан. Яг л анхны болзоонд зогсож байгаа юм шиг. Анх болзож байхад цаашид яах бол гэдэг асуулт өөртөө тавьж байсан. Тэгвэл өчигдөр бас л энэ str8 найз маань яаж хүлээж авах бол гэж түгшиж байлаа. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг үг ч байдаг. Нэлээн дээхнэ үед Эршүү блог дээрээ яг энэ сэдвээр "...Хэнд coming out хийж болох вэ? Coming out хийснээр надад ямар өөрчлөлт гарах вэ? Яахав дээ, хөндийрөх нэг нь хөндийрнө л биз, хов зөөгөөд чалчаад явах нь явна л биз, үзэн ядаад хараагаад, надаас зугтаад, намайг муулаад шоолоод, надаар зугаагаа гаргаад тэд юу хожих вэ?..." гэж бичиж байсан нь миний санаанд орлоо.

Мэдээжийн хэрэг би итгэл дааж чадна байх гэж итгэсэн хүндээ coming out хийсэн. Тэр найз маань их тайван хүлээж авсан. Харин одоо сэтгэл уужирчихлаа.

8 comments:

Jason Ch said...

Bi ch usan teneg yum shig bainaa haha.

MNED said...

yaj teriigee medev ee? keke

strong said...

ug n gaigui l yumsan.. yagaad bichig n garch irehgui baina?! /laag nerelhev/ "my name is here" bid 2 hamaatnuud yum baina..

Anonymous said...

Hehe. Unshij bolj l baina shdee.


MNED ahaa tand amjilt huseye! hotmongolia@yahoo.com

MNED said...

to STRONG>v gehdee uchiriig ni amarhan olson biz dee?

MNED said...

to STRONG>v gehdee uchiriig ni amarhan olson biz dee?

MNED said...

to ANONYMOUS> bayarllaa

Anonymous said...

Unen shuu,Uurtuu buglaad hadgalaad bh bus heleh hun baibal helj bsan ni havigui deer yum bna lee.Hamgiin anh coming out hiij bhdaa ch neeree l zurh amaar garah shahsan shuu.Tegeed daraa daraagiinhan ni havifui deer taivan bolood irdeg yum bna lee.Setgel uujraad buur neg saihan ch boljihson yum shig snagdaad bj bilee.